Монголын хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөөх үйлст Грийн Групп нэгдлээ

Монголын хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөөх үйлст Грийн Групп нэгдлээ

ТүгээхShare共有する공유하기

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэнд, хөгжлийн элч Н. Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан "UNICEF GALA NIGHT" арга хэмжээнд Үндэсний брэнд бүтээгч Грийн групп оролцлоо. Тус арга хэмжээнд Грийн группийн Менежмент хариуцсан Дэд захирал Э.Бадамханд оролцсон юм. 

Монгол Улсад анх удаа "Tandem Mass Spectrometry" оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангахад шаардагдах санхүүжилт болох 2.5 тэрбум төгрөгийг босгох хандивт Грийн групп нэгдсэн нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө оруулж буй хувь нэмэр юм. 

Энэхүү технологийг нэвтрүүлснээр нярайн 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжтой бөгөөд эрт илрүүлж, эмчилгээ хийснээр эрүүл мэнд, амь насыг аврах нөхцөл бүрдэнэ. 

Тус хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд тэлж, 21 аймгаас шинжилгээний сорьц цуглуулах нөхцөл бүрдсэнээр Монголын хүүхэд бүр эрүүл амьдралын эхлэлтэй болох боломжтой боллоо.