“Талын Монгол” брэндийн экспортын амжилт үргэлжилж, Буриад улсын сайд айлчилсан бол Казахстан улсын сайд айлчиллаа

“Талын Монгол” брэндийн экспортын амжилт үргэлжилж, Буриад улсын сайд айлчилсан бол Казахстан улсын сайд айлчиллаа

ТүгээхShare共有する공유하기

Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн “Талын Монгол” төсөл нь экспортын бодитамжилт гаргаж, ОХУ болон Төв Азийн зах зээлд амжилттай ажиллаж байна.

Энэ хүрээнд БНКазУ-ын Худалдаа интеграцийн тэргүүн Дэд сайд БИЖАНОВА АЙЖАН АДИЛОВНА тэргүүтэй зочид төлөөлөгчид хоногт 100 тн хүчин чадалтай “Талын Монгол” үйлдвэрт өнөөдөр /2026.03.18/ айлчлав.

Айлчлалын хүрээнд экспортын хамтын ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлдКазахстан улс нь бүх талын дэмжлэг үзүүлж, гадаад харилцааны хамтын ажиллагаагаашинэ шатанд гаргахаар болсон юм.

Энэ нь зах зээлийн тэлэлт, бизнесийн тогтвортой өсөлт рүү чиглэсэн урт хугацааны бодиттүншлэл болж байгаагаараа онцлог.

ЭКСПОРТЫН БОДИТ ӨСӨЛТ: Талын Монгол брэнд нь ОХУ, Буриад, Турк, Узбекстан, Киргизстан, Казахстан зэрэг улсуудад амжилттай экспорт хийж, олон улсын зах зээлдтогтвортой байр сууриа бүрдүүлж эхлээд байна.

ОРОН НУТАГ, ЖДҮ-Г ДЭМЖСЭН ХАМТЫН АЖИЛЛАГАА: Грийн групп нь 27 гаталбайд Үйлдвэр технологийн парк байгуулж, 2000 гаруй ЖДҮ болон томоохонүйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан ажиллаж байна.

БҮРЭН РОБОТЖСОН ТЕХНОЛОГИ БҮХИЙ хоногт 100 тн бүтээгдэхүүнболовсруулах хүчин чадалтай “Талын Монгол” экспортын үйлдвэр нь хүний хөдөлмөрийгхөнгөвчилж, робот нягтлан бодох системийг нэвтрүүлснээр төлбөр тооцооны давхардал, алдаа зөрчлийг арилган, санхүүгийн бүртгэл, тайланг илүү эмх цэгцтэй, үнэн зөв, шуурхайбайдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Энэ нь төр хувийн хэвшлийн уялдаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд экспорт, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодит боломжийг харуулсан чухалалхам юм.

Gallery