Олон улсын "Dual education" тогтолцоог амжилттай нэвтрүүллээ

Олон улсын "Dual education" тогтолцоог амжилттай нэвтрүүллээ

ТүгээхShare共有する공유하기

Герман, Швейцарь, Израиль зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад "DUAL EDUCATION SYSTEM" буюу ажил ба боловсролыг хослуулсан систем амжилттай хэрэгжиж, залуусыг мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ ажлын туршлагатай, өөртөө итгэлтэй мэргэжилтнүүд болгон төлөвшүүлж байна.

Тэгвэл Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп энэхүү олон улсын жишиг системийг Монголд амжилттай нэвтрүүлж, инженер, технологийн чиглэлийн ажилтнууд ХААИС-д 4 жилийн турш тасралтгүй суралцаж, бакалаврын зэрэгтэй болж, албан ёсны дипломоо 2025 онд гардан авсан юм.

Үр дүнд нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хосолмол сургалтын системийг эх орондоо амжилттай нутагшуулж, мэдлэг, ур чадвартай, туршлагатай боловсон хүчнийг амжилттай бэлтгэж байна.

Грийн Группт ажилласнаар боловсролын түвшингээ ахиулахаас гадна амьдралын баталгааг өөртөө бүрдүүлэх боломжтой.

Цаашид ажилтнуудаа мэргэшүүлэх, боловсролын түвшинг нь ахиулах зорилгоор сургалт хөгжлийн бодлогын хүрээнд Монголын тэргүүлэх их, дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, МАНДАХ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.