“ENTREPRENEUR-2025” Оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа

“ENTREPRENEUR-2025” Оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа

ТүгээхShare共有する공유하기

Грийн Групп нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга, санхүү хөрөнгө оруулалтын салбарт дэвшилтэт технологи, инновацид суурилсан, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 1200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган Монгол улс орны эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

 

Энэхүү амжилт нь Грийн Группийн үйл ажиллагааны суурь болсон алсын хараатай стратеги, хамтын өндөр бүтээмж, тасралтгүй хөгжлийг авчирдаг инновацлаг сэтгэлгээ-д тулгуурлан бий болсон бодит үр дүн бөгөөд хамт олны уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн ур чадварын үр дүн төдийгүй Үндэсний брэндийг тууштай дэмжиж ирсэн эрхэм хэрэглэгчдийн итгэл, дэмжлэгийн үнэ цэн билээ.


2025 оны Монгол Улсын “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”-ээр:

  1. Үндэсний брэнд бүтээгч "Грийн Групп"
  2. "Хаан Банк"
  3. "Энержи Ресурс" ХХК
  4. "М-Си-Эс Кока-Кола"
  5. "Сүү" ХК
  6. "Жүр Үр" ХХК
  7. "Очир дагинас" ХХК
  8. "Скай Хайпермаркет" ХХК - Имарт
  9. "Номин Холдинг" ХХК
  10. "Цэцэнс Майнинг & Энержи" ХХК тус тус шалгарсан юм.