Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь хүнс үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлд 1300 гаруй ажилтныг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026.01.28-нд Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн үйл ажиллагаатай танилцаж, хоногт 100 тн-н хүчин чадалтай Талын Монгол үйлдвэрт зочиллоо. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилт, хүнс үйлдвэрлэлийн салбарын бодлого, үйл ажиллагааны тухай санал солилцов.